Дэвтэр

Зурвас бол таны хувийн захидал. Бид түүнийг хэрхэн хадгалж, хамгаалдгийг товчхон хэлье.

  • Таны бичсэн, танд ирсэн зурвас, хэнтэй хэзээ бичилцсэнийг бид хадгалах бөгөөд зөвхөн та хоёрт харуулах, уншаагүй зурвас хэнээс хэд ирснийг цахим шуудангаар мэдэгдэх, гомдол гаргасан зурвасыг манай ажилтан шийдвэрлэхэд ашиглана. Прокурорын зөвшөөрөл эсвэл шүүхийн шийдвэргүйгээр бусдад өгөхгүй.

  • Зурвасын зургийг зурвастай адил хадгалж, зөвхөн та хоёрт харуулна. Хадгалахаасаа өмнө зурагт бичигдсэн газар, цаг, төхөөрөмжийн мэдээллийг арилгана. Зурваст бичсэн холбоосын картыг манай сервер тухайн сайтаас авдаг тул тэр сайт таныг биш, зөвхөн манай сайтыг харна.

  • GIF хайх үед таны бичсэн үг, мөн таны дарж нээсэн GIF таны хөтчөөс шууд Америкийн KLIPY (Kikliko, Inc.) компанид сүлжээний хаягийн хамт очих бөгөөд тэнд тус компанийн нууцлалын бодлого үйлчилнэ. Танд ирсэн GIF таныг дарах хүртэл ачаалагдахгүй тул та дарахаас өмнө KLIPY (Kikliko, Inc.) таны тухай юу ч мэдэхгүй.

  • Тэдгээрийг Лателиэр Гэгэ ХХК хадгална. Асуулт, хүсэлтээ бидэнд бичээрэй. privacy@gege.mn

  • Зурвас манай сайтыг байршуулдаг Cloudflare компанийн гадаад дахь серверт хадгалагдана.

  • Уншаагүй зурвасын тухай цахим шууданг гадаадын Amazon Web Services компани хүргэнэ. Түүнд зөвхөн хэн бичсэн, хэдэн зурвас ирсэн нь байх ба зурвасын үг хэзээ ч байхгүй.

  • Зурвасыг та өөрөө эсвэл бүртгэлээ устгах хүртэл хадгална. Гомдол гаргасан зурвасын хуулбарыг гомдлыг шийдсэнээс хойш ерэн хоног хадгална.

  • Зурвас шифрлэгдсэн холболтоор дамждаг ч төгсгөл хүртэл шифрлэгддэггүй. Манай сервер тэдгээрийг уншиж чадна.

  • Та хоёрын нэг нь гомдол гаргасан үед л манай ажилтан тэр зурвасыг өмнөх арван зурвасын хамт уншина. Уншсан бүрийг тэмдэглэнэ.

  • Бид зурвасыг зөвхөн прокурорын зөвшөөрөл эсвэл шүүхийн шийдвэрээр хууль сахиулах байгууллагад өгнө.

  • Бүртгэлээ устгавал таны зурвас устана. Гэхдээ гучин хоногийн турш манай өгөгдлийн санг түүнээс өмнөх байдалд нь сэргээх боломжтой. Нөгөө хүний зурвас түүнд үлдэнэ.

  • Зурвасын тохиргооноос хэн танд шинэ яриа эхлүүлж болохыг сонгоно, хэнд ч эрх өгөхгүй байж болно. Хэн нэгнийг хориглосноор түүнтэй хийсэн яриа зогсоно.

Таалах, хариулахын тулд Дэвтэрт нэгдэнэ үү.